Австрид вакцин хийлгээгүй хүмүүст хязгаарлалт тогтоожээ

Австрийн эрх баригчид “COVID-19”-ийн вакцин хийлгээгүй хүмүүст хязгаарлалт тогтоолоо. Тус улсын Засгийн газраас мэдээлснээр, вакцин хийлгээгүй иргэд даваа гаргаас эхлэн ресторан, гоо сайхан, массажны газар, фитнесс төв, спортын клуб, зочид буудал, кино театр, театраар үйлчлүүлэхийг хоригложээ. Эдгээр газруудаар зөвхөн “хоёр П” гэх журам буюу өөрөөр хэлбэл вакцин хийлгэсэн эсвэл коронавируст халдвараас эдгэрсэн гэрчилгээ эзэмшигчид үйлчлүүлэх боломжтой байна. Австрид өнгөрсөн долоо хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 9000 давж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор коронавирусний хязгаарлалтыг ийнхүү чангатгасан байна. Үүнээс өмнө олон нийтийн байгууллага, үзвэр, үйлчилгээний газруудаар вакцин хийлгэсэн эсвэл халдвараас эдгэрсэн гэрчилгээнээс гадна, PCR-ын шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд үйлчлүүлэх … Continue reading Австрид вакцин хийлгээгүй хүмүүст хязгаарлалт тогтоожээ